2022 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 6-ны өдрүүдэд олон улсын бага, дунд ангийн математикийн IMC (International Mathematics Competition) олимпиад Индонез улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг олимпиадад Хятад, Энэтхэг, Америк, Болгар, Өмнөд Солонгос зэрэг 33 улсын 147 багийн 600 гаруй сурагч онлайнаар ухааны хүч чадлаа сорин өрсөлдлөө. Энэ жилийн хувьд Монгол Улсаас оролцсон багийг доктор Д.Даянцолмон удирдаж амжилттай зохион байгуулжээ.
Тэмцээний дүнг танилцуулж байна.
Бага ангийн ангилалд:
Б.Мөнхмандах мөнгөн медаль
А.Ану хүрэл медаль
М.Номгон хүрэл медаль
Г.Энгүүн хүрэл медаль хүртлээ.
Б.Төвшиндалай, З.Цэлмүүн, М.Баярмаа, Г.Ундрахбаяр нар тусгай байрт шалгарав.
Дунд ангийн ангилалд:
С.Манлай алтан медаль
Т.Билгүүнгэрэлт мөнгөн медаль
Ч.Ирмүүн мөнгөн медаль
Н.Болор мөнгөн медаль
О.Түвшинбаатар мөнгөн медаль
Э.Тэнүүн мөнгөн медаль
Б.Бэлгүтэй хүрэл медаль
Б.Тэнүүнсайхан хүрэл медаль хүртлээ.
Багийн төрлөөр MNG2A ба MNG3B багууд мөнгөн цом, MNG2B, MNG3A багууд хүрэл цомын эзэн болжээ.
Энэхүү олимпиадад амжилттай оролцсон 16 сурагч, Монгол Улсаа амжилттай удирдаж оролцсон доктор Д.Даянцолмон болон Монголын багийн бэлтгэл, сургалт бусад үйл ажиллагаанд оролцсон Д.Батнасан, Х.Санжаахүү, Д,Алтангэрэл, С.Буяндэлгэр, Г.Түмэндэмбэрэл, Т. Нямтогтох, Ч.Сугардорж, Д.Ганчимэг, Б.Вандансүрэн, Б.Мөнхтулга нартаа дэмжиж оролцсон бүх хүмүүс МУИС-ийн хамт олон талархал илэрхийллээ.
Монгол Улс 2009 оноос эхлэн IMC-д оролцож эхэлсэн түүхтэй. IMC нь 1999 оноос эхлэн зохион байгуулагдсан олимпиад бөгөөд таван тивийн бага, дунд ангийн сурагчид тоо бодож уралддаг энэ төрөлдөө хамгийн том олимпиад юм.
2011 онд хамгийн олон буюу бага, дунд ангийн нийт 24 сурагч эх орноо төлөөлөн оролцож байв. Бусад жилүүдэд бага ангийн 8, дунд ангийн 8 сурагч эх орноосоо шалгаран төлөөлөн оролцдог.
БНСУ-д 2014 онд болсон IMC-д сурагч А.Нямдаваа, А.Пүрэвзаяа нар бага ангийн төрлөөр анхны алтан медалийн ихэрлүүлэн хүртсэн амжилттай.
Одоогоор А. Нямдаваа хоёр алт, М.Өнөболд хоёр алт, А.Пүрэвзаяа, О.Мишээл, Я.Түвшинсанаа, Ц.Ганхөлөг, Д.Энэрэлт, А.Алтансүх, C.Манлай нар тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилттай байна.
Монгол Улс хамгийн сүүлд 2017 онд оролцоод дөрвөн жил завсарласны дараа энэ жилээс албан ёсоор уг олимпиадад орж эхэлсэн нь энэ ажээ.