Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Тодруулбал уг журамд хувьцаат компани хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргахтай холбоотой харилцааг нарийвчлан тусгаж, үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлж буй хууль, аудитын компаниудад тавигддаг шаардлагыг өөрийн орны онцлог болон олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болголоо.

Мөн хуралдаанаар хоёр компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, гурван компанид банк бус санхүүгийн факторингийн болон банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Түүнчлэн гурван компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсний зэрэгцээ нэг компанийн гаргах баталгаат үнэт цаасыг бүртгэж мөн нэг компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар, гурван хадгаламж зээлийн хоршооны хугацааг сунгахаар шийдвэрлэв.

Мөн хоёр компанийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сэргээхээр шийдвэрлэсэн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн