Чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлд дараах хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Үүнд:
- тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;
- хорин нэгэн нас хүрээгүй;
- жирэмсэн.
Мөн бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон заалт оруулсан байна. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэдэг асуудлыг ч мөн тусгасан байна. Өөрөө хэлбэл, бусдыг архиар шахаж согтоох, согтсоны улмаас бусдад гэм хор учруулсан бол согтууруулах ундаагаар шахсан этгээдэд хариуцлага хүлээлгэж болно гэдэг байдлаар зохицуулжээ.
Хэлэлцүүлгийн явцад бусдын үйлдсэн гэм хорыг халдаан шийтгэж болохгүй гэдэг үзэл санааг баримтлан бусдыг архиар шахаж согтоосны улмаас бусдад гэм хор учруулсан бол согтууруулах ундаагаар шахсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэдэг заалтыг гишүүд дэмжсэнгүй.
1 comment
Зөв