Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Алтан түнш, энэ жил 30 жилийн ой нь тохиож буй “Дашваанжил газ” ХХК-аас бөхийн галуудад хийн зуух, газ бэлэглэж, үндэсний их баяр наадамд амжилт хүслээ.

Тус компани түүхэн ойгоо тохиолдуулан хэрэгжүүлж буй “Хийн түлш – хөгжилд хөтөлнө” аяны хүрээнд энэхүү бэлгээ галуудад гардуулж, Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд зодоглох хүчит бөхчүүддээ урам, дэм өгч байгаагаа илэрхийлжээ.

МҮБХ-ноос “Дашваанжил газ” ХХК-ийн удирдлага, хамт олонд халуун талархал илэрхийлж, ажлын их амжилт, сайн сайхныг хүссэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн