Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид зургаадугаар сарын 10-наас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу өдөр бүр завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж буй.

Энэ хугацаанд усанд живж осолдох эрсдэлтэй байсан 36 иргэний амийг авран хамгаалжээ.

Баянзүрх дүүргийн 26-р хороо Маршалын гүүрний зүүн талд бургаснаас эмэгтэй хүн зүүгдсэн байна гэх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиход Дархан-Уул аймгийн харьяат 19 настай эмэгтэй Ц ус руу орсон газраасаа 200 метр зайд урсаж, Маршалын гүүрний зүүн талаас дээш нэг км газарт Туул голд мөчирнөөс зүүгдсэн байсныг олс ашиглан гарган авчээ. Тухайн иргэний биеийн байдал бага зэрэг осгосон байдалтай байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хүлээн авахад хүлээлгэн өгсөн байна.

Иргэд баяр амралтын өдрүүдээр аялж зугаалахдаа:

  • Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулахгүй, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн