Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газар ямар хэмжээний зээл авах эцсийн шийдийг УИХ гаргадаг. Ирэх гурван жилд Засгийн газар нэг ч төгрөгийн арилжааны бонд нэмж гаргахгүй.
Засгийн газар 2012 онд “Чингис” бондыг анх гаргаснаас хойш долоон удаа бонд гаргасан байдаг. Анхны “Чингис” бондоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бусад зургаа нь энэ бондын өрийг төлөхөд зориулж гаргасан. Цаашдаа энэ өрийг үргэлжлүүлэхгүй. Зөвхөн нэн хөнгөлөлттэй хөгжлийн том төслүүдэд зориулж зээл авна.
Зээлийн ашиглалтад онцгой анхаарч байгаа. Өнөөдрийг хүртэл тун хангалтгүй байгаа. Цаашдаа зээл нь ДНБ-ийг тэлэх эерэг нөлөөгүй, зээлдэгчийн экспортыг буюу манай импортыг дэмжсэн байвал ийм зээлээс бүрэн татгалзана гэж гурван жилийн стратегид онцгойлон заасан. Тиймээс төсвөөс 50 дахин давсан буюу 300-аад их наядын өр тавих гэж байгаа гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй гэж Б.Жавхлан сайд Засгийн газрын мэдээллийн үеэр мэдэгдэв.