2022-07-05 10:261min00

ГССҮТ-ийн эмнэлгийн ажилтнууд 26 долоо хоногтой дутуу төрсөн нярайн амийг аварчээ

1233

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилчид дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.

Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 1-ний шөнө тус төвийн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн Тасаг(ХАЯТТ)-аар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн  санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж, эндэх эрсдэл үүсжээ. Энэ үед ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТ-ийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлж 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

                                                                                                 Эх сурвалж: ГССҮТ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй