Улс төрд нөлөө бүхий Баянхонгор аймгийн Засаг дарга “Б”, ИТХ-ын дарга “О”, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн 100 сая төгрөгийн хахууль авсан хэргийг АТГ-аас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Тодруулбал, Улс төрд нөлөө бүхий Баянхонгор аймгийн Засаг дарга “Б”, ИТХ-ын дарга “О”, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт олгох хандив өгүүлэхгүйгээр иргэн “Э”-аас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ.
1 comment
Zaxiin jishee bvx aimag adilhan shalgax xeregtei