БНСУ-д борлуулагдаж буй тамхины хайрцаг дээрх анхааруулга хоёр жилийн хугацаанд иргэдэд хүрэх үр дүн буурах хандлагатай байгаа учраас дахин шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, арьсны үрчлээтэй зургийг шүдний эмгэгтэй зургаар солих, никотинд донтсоноор бүх төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдлийг харуулах, хорт утаанаас амь насаа алдах эрсдэл өндөр байгааг нэн тэргүүнд үзүүлэх зорилготой аж.
Анх 2001 онд Канадаас эхлэлтэй энэ анхааруулгад дэлхийн 105 улс нэгдсэнээс Өмнөд Солонгос улс 2016 оноос нэгдсэнээр тухайн үедээ хамгийн их үр дүнтэй буюу тамхины борлуулалт 3,66 тэрбум хайрцагаас 3,52 тэрбум хайрцаг хүртэл буурсан үзүүлэлттэй байжээ.
Эдгээр шинэ анхааруулгатай тамхийг ирэх оны нэгдүгээр сараас жижиглэнгийн цэгүүдээр худалдаанд гаргах төлөвтэй байна.
Тамхины хайрцагны анхааруулгад бодит зураг байршуулснаар тамхи худалдан авахаасаа өмнө харах, бодох боломж олгосноор 30 хувь нь худалдан авахаас татгалзах үр дүн гарна гэж тооцжээ.