Жэжү арал руу дөрвөн шөнө, таван өдрийн аяллаар явсан 150 монгол иргэний 23 нь сураггүй болсон талаар БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. БНСУ-ын холбогдох албаныхан тэднийг хайж байгаа аж.
Тэгвэл холбоогүй болсон 23 иргэний нэг нь Жэжү усан боомтоос Мугпу руу зорчих гэж байгаад саатуулагджээ. Тухайн үед тэрээр биеийн байцаалт, ямар нэгэн бичиг баримтгүй байжээ.Түүнд туслахаар оролдсон монгол танил нь мөн баригдсан байна. Өмнөд Солонгосын талаас хоёр монгол иргэнийг БНСУ-ын хилээр албадан гаргах шийдвэр гаргажээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Жэжүд эрүүл мэндийн аялалд ирсэн 150 монгол жуулчны 23 нь энэ сарын 26-ны өдөр байрнаасаа гарч яван, холбоо барилгүй алга болсон гэх мэдээлэл бий.
Холбоо тасарсан гэх Монголын бусад 22 иргэн ирэх долоодугаар сарын 21-нийг хүртэл БНСУ-д жуулчны хэвийн статусаа хадгалах боломжтой бөгөөд долоодугаар сарын 9, 14-нд Монгол руу буцах захиалгат нислэгтэй тул БНСУ-ын тал одоогоор эдгээр хүмүүсийг “харласан” буюу хууль бус үйлдэл гаргасан гэж дүгнэхэд эрт байгаа талаар мэдэгдээд байна.
Харин Долоодугаар сарын 21-нээс хэтэрвэл хууль бусаар оршин суугч болж хувирах монгол иргэдийн талаарх мэдээлэл БНСУ-ын хэвлэлүүдээр гарсаар байна.
Сануулахад, БНСУ-ын Засгийн газрын зүгээс Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчдад Өмнөд Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломж олгохоо зарлаад байгаа билээ. Эл шийдвэрийг 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ боломж Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлагыг тавьж байгаа юм.
1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-иас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг БНСУ дахь Монголын ЭСЯ-наас анхааруулж байгаа билээ.
Магадгүй, монголчууд визний зөрчил гаргах, хугацаа хэтрүүлэх зэргээр зөрчил гаргасаар байвал аравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн энэ шийдвэрээ эргэн харж, цуцлахыг үгүйсгэхгүй юм.
1 comment
Зөв болж дээ Монгол ахан дүүс гайгүй ард түмэн гэж бодсон чинь сүүлийн үед дотроос Хасах уранхай тува гээд ялгаавар гаргаж дарамталж байгаа шүү. Хүүхдүүдээ хулгайлж махийг идэж байгаа газраа эзэмшиж монгол ах дүүсээ альж байгаа хятадуудыг хөөж чадахгүй байж, эртнээс ах дүүс больж өсөж Монгол иргэний хүмүүсийг ялгаварлан гадагшлуулж байгаа шүү