Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д
10:00 цагт Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар ЭХЭМҮТ-ийн дэргэдэх “Хавдрын эрт илрүүлэг, үргүйдэл нөхөн үржихүйн” төвийн барилгын ажлын явцтай танилцана.
“Шонхор тауэр”-т
11:00 цагт Ардчилсан Намын 4/11 Мэдээллийн цаг болно.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2022”-ын үр дүнг танилцуулна.
11:30 цагт “Болор” ТББ-аас “Эрх чөлөө, эв найрамдал” уриатай “Гэрэл асаая” шоу тоглолтын талаар мэдээлнэ.
Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар (ГБХЗХГ)-т
11:30 цагт хурдан морь унаач хүүхдүүдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар ГБХЗХГ болон Цагдаагийн Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн хамтран хэвлэлийн хурал хийнэ.
“Интерном” номын их дэлгүүрийн төв салбарт
12:00 цагт Канадын иргэн, цуглуулагч Боржигин Хөхбуян, археологич Д.Болдхуяг нарын “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт болно.
Улсын Дээд Шүүхийн байранд
12:00 цагт тус шүүхийн удирдлагууд “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, тулгамдаж буй асуудал” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна.
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт “Эх нутаг хүн зон олноо хамгаалъя” ТББ-аас Үндсэн хуулийн өөрчлөлт буюу төрийн дууллын утгын алдаа, модон сүлдийг өөрчлөх талаар мэдээлнэ.