Цахим төлбөрийн баримтын систем болох ebarimt аппликэйшн шинэчлэгдэж зарим цэс нэмэгджээ.

Тодруулбал, сугалааны дугаар уншуулдаг цэс дэлгэцийн баруун доод буланд буй (+) товчоор ордог болсон байна. (+) товч дээр нэг удаа дарахаар камер нээгдэх бол удаан дарахаар сугалааны дугаарыг гараар шивэх болон утасны галерейд байгаа баримтын зургийг оруулах боломжтой болжээ.

Мөн “Хялбар бүртгэл” цэсийг нэмж өгсөн. Аппликэйшнээр дамжуулан өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаараа холбосноор тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой орон нутгийн чанартай авто зам ашигласны төлбөрөө төлж, цахим төлбөрийн баримтаа бүртгүүлэх боломжтой.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн