Энэ сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд 150 монгол жуулчин ирснээс 23 нь сураггүй алга болсон тухай мэдээлэл гарсан. Тэд дөрвөн шөнө таван өдрийн аялалтай байсан бөгөөд аяллаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Гэвч аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон байна. Тэд БНСУ-д 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгална. Тиймээс одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй юм байна. Хэрэв дээрх хугацаанд багтаж нутаг буцахгүй бол хууль бусаар оршин суугч болж хувирах юм.