1. Яагаад ?
Хүүхдэд хорвоо дэлхийтэйгээ танилцах явцдаа маш олон ЯАГААД асуултыг таниас асуудаггүй гэж үү ? Эдгээр асуултандаа өөрөө хариулах боломжийг элс таны хүүхдэд олгодог.
2. Сэтгэхүй
Байшин, барилга, зам талбай , эдлэл хэрэглэл гээд юу дуртайгаа хийх замаар элсээр юу хийж болох талаар ургуулах бодох чадвар нь хөгжиж байдаг.
3. Харилцаа
Хүүхдүүд элсэн дээр тоглохдоо зай талбайгаа булаацалдах, тоглоомоо дундаа ашиглах , хамтдаа бүтээх гээд олон үйлдлээр бусад хүүхэдтэй харицдаг тул энэ явцдаа харилцааны олон ур чадварыг эзэмшиж байдаг.
4. Биеийн хөгжил
Элсэн дээр тоглох нь хүүхдийн хөдөлгөөнийг дэмждэг.
5. Танин мэдэхүй
Hойтон болон хуурай элс нь 2 янзаар хэлбэрждэг, тус бүрт нь хэрхэн тоглох аргад суралцахаас гадна бодитоор туршиж ойлгох боломж юм.
6. Уран сэтгэмж
Хүүхэд элсэн дээр гоёмсог зураг зурах, ордон барих, бүтээлээ мод чулуу навчаар гоёх зэрэг уран сэтгэмжээ хөгжүүлж байдаг.
7. Шинжлэх ухаанч
Энэ чадварт ээж аавын тусламж хэрэгтэй, жишээ нь соронзон үйлчлэл, хөшүүргийн хүч, шингэн биеийн хэлбэр зэргийг элсний тоглоомуудаа ашиглан туршилт хийж үзэх боломжтой байдаг.
8. Математикч
Хүүхдэд хүнд, хөнгөн гэх мэт жингийн хэмжээ, дугуй, дөрвөлжин гэх мэт хэлбэр дүрс болон багажаар хэмжих их бага савлагаа гээд олон зүйлийг сурах боломж олгодог.