Шинэ Зеландын иргэн 21 настай Элора Харре гэх эмэгтэй хоёр жилийн хугацаанд 55 кг жин хаяж, ихэнх хүмүүсийн ярьдаг “турах” мөрөөдлийг биелүүлжээ.
Элора 19 настайдаа чихрийн шижин өвчнөөр өвдөж хэт таргалсан нь эмч нарын санааг зовоож эхэлжээ. Мэргэжилтнүүд түүнд илүүдэл жингээсээ салж чадахгүй бол хэдэн жил л амьд явах нас байгааг анхааруулсан байв. Тэрбээр түргэн хоолонд “нугасгүй” нэгэн байсан нь таргалах гол шалтгаан нь болсон аж.
Нэгэн удаа цахим хуудаснаа турхыг хүссэн хүмүүст зориулсан блог хуудсыг нээж үзсэнээр амьдралдаа өөрчлөлт хийх томоохон алхамыг эхлүүлжээ.
Элора хоолны дэглэм барьж эхлэхдээ эрүүл хүнс сонгож, идэх гэж байгаа хоолондоо хяналт тавих болсоноор дасгал хөдөлгөөнөөр өөртөө ачаалал өгөхгүйгээр хичээллэх болсон байна. Хэсэг хугацааны дараа тэрбээр жин хаяж буйгаа мэдэрч урам орох болсон гэнэ. Түүний зөвлөснөөр өдөр бүр дасгал хийж, эрүүл хүнс хэрэглэхэд турах нь тийм ч асуудал биш аж.
Харин турсны дараах илүүдэл арьсаа мэс заслын аргаар авхуулахаас өөр аргагүй болсон аж.
Б.Яруу
1 comment
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
99041126