Дулааны улирал ирж, хүүхэд залуус дугуй унах нь элбэгшлээ. Бид энэ удаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан унадаг дугуй унахын зургаан ач холбогдлыг танилцуулж байна.
Хүмүүс янз бүрийн шалтгаанаар унадаг дугуй унадаг, тэдний хувьд спорт, эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас салах, түгжрэлээс зайлсхийх гэх мэт олон шалтгаан бий…
Гэхдээ шалтгаан ямар байх нь чухал биш – таны гаргасан шийдвэр тань л зөв юм шүү.
1. Таны булчин ажиллана.
Дугуй унахад биеийн бүхий л булчин ажиллана гэхэд буруудахгүй. Долоо хоног та идэвхигүй байхад булчингийн 50 хувь сулардаг тул таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хөл, нуруу, гэдэс, мөрний булчинг байнга ажиллуулж бай – дугуй уна.
2. Та эх дэлхийдээ туслаж байна.
Унадаг дугуй бага зай эзэлнэ, агаар бохирдуулахгүй, тэгээд ч явганаар явснаас 3 дахин илүү хурдан явна.
3. Нуруу нугасны өвчин үгүй болно.
Дугуй унаж байхдаа нуруугаа зөв байрлалд байлгах нь маш чухал: дугуй унах хөдөлгөөнд нурууны доод хэсгийн булчин ажилладаг бөгөөд булчингийн чилээг багасгаж стресс тайлна.
4. Үе мөчний өвчнөөс хамгаална.
Дугуй унахын бас нэг сайн тал бол та үе мөчний өвчнөөр шаналахгүй. Үе мөчний эргэлдэх зөөлөн хөдөлгөөн нь артроз үүсэх нөхцлийг багасгана.
5. Дотоод тэнцвэрийг сайжруулна.
Унадаг дугуй унаснаар таны бие даралт болон сулрах тэнцвэрээ барьж сурна. Идэвхитэй хөдөлгөөнөөс гадна тэнцвэр барих гэдэг бол чухал зүйл шүү.
6. Стресс тайлна.
Тойрох нэгэн хөдөлгөөн нь таны сэтгэл санааны тогтворгүй байдлыг тэнцвэржүүлнэ. Мөн дугуй унаснаар таны гормоны тэнцвэрт байдал хадгалагдана.
7. Зүрхний үйл ажиллагаа сайжирна.
Идэвхигүй байдал зүрхэнд муугаар нөлөөлдөг. Дугуй унахад зүрх нэгэн хэмд ажиллах тул зүрхний булчингууд идэвхитэй ажиллана. Байнгын тогтмол дугуй унадаг хүн зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэл буурдаг байна.
8. Цусны эргэлт сайжирна.
Биеийн тамираар хичээллэдэггүй хүний амьсгалын хэмнэл алдагдаж цусны эргэлт мууддаг. Дугуй унаснаар уушгины багтаамж нэмэгдсэний үндсэн дээр хүний биед ирэх хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч та улам их хүч тамирыг мэдрэх болно. 9. Цусны даралт хэвийн болно Унадаг дугуй тогтмол унаад байвал таны цусны даралт хэвийн хэмжээнд байх болно.
10. Өөх тос багасна.
Дугуй унаснаар та хуримтлуулсан өөх тосоо хайлуулах бөгөөд “сайн” болон “муу” холестириний хэмжээ тогтворжих юм. Ингэхээр ирээдүйд илүүдэл жингийн асуудалгүй болох нь.
11. Таны ачаалал даах чадвар нэмэгдэнэ.
Дугуй унахад таны бие ядрахгүйгээр байнга ачаалал авч байдаг тул таны ядаргаа арилж цаашид аливаа ачааллыг даах бүрэн чадвартай болно.