Үндэсний статистикийн хорооны мэдэгдлээр, төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 963 (2.7 дахин) сая ам.доллароор нэмэгджээ. Үүнд, барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 697.9 сая, анхдагч орлогын алдагдал 164.8 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна.
Урсгал дансны алдагдал энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 34.4 сая ам.доллараар нэмэгдэж, 431.7 сая ам.доллар болжээ. Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 233 сая, зарлага 840.5 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 16.9 сая ам.доллараар багасаж, зарлага 90.4 сая ам.доллараар нэмэгдсэн байна.