Хөвсгөл аймгийн Цагаан нуурт 26 настай эмэгтэй живж, амиа алджээ

2022-06-23 12:371min0
huv

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн Цагаан нуурт аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, автомашин осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 20-нд иржээ.

Тус аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагааннуур суманд очиж иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота Вингрөүд” загварын суудлын автомашиныг татан гаргасан. Автомашины бүхээг дотроос иргэн У /26 настай, эмэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 5 сумын нутагт 6 удаагийн усны холбогдолтой осол бүртгэгдэж 2-17 насны 4 хүүхэд эндсэн бол 2022 он гарсаар усны холбогдолтой ослын дуудлага 5 сумын нутагт 5 удаа бүртгэгдэж, 2 хүний амь эрсэдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй