Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн ДАШТ Бельгийн Антверп зохион байгуулагдаж байна. Тус төрөлд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй 3×3 шигшээ багийн тамирчид оролцож байгаа юм. Багууд одоогоор хоёр тоглолтыг хийгээд байгаа юм.
Монголын 3×3 төрлийн эмэгтэй баг “C” хэсгийн эхний тоглолтоо Бельгийн шигшээ багийн эсрэг тоглож 12:8 харьцаатай хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Польшийн шигшээ багийн эсрэг хийж 2:7 харьцаатай хожигдлоо. Ингэснээр тэд 15 оноотойгоор “C” хэсгийн дөрөвдүгээр байранд жагслаа. Тэд дараагийн тоглолтоо Египтийн шигшээ багийн эсрэг зургадугаар сарын 24-нд хийх юм.