Пирамид залилан хэрхэн явагддаг вэ. 2016-2017 оны хооронд Н, Т нар нь 3,848 иргэнийг залилж, нийт 3.5 их наяд төгрөгийг татан авч, 814,5 сая төгрөгийн хохирол учруулжээ. Иргэд богино хугацаанд санхүүгийн байдлаа сайжруулна гэсэн аливаа үйл явцад оролцохгүй байх. Сайн нягталж шалгах, техник технологи хөгжсөн энэ цаг үед өөрийн санхүүгийн боловсролыг сайжруулах тал дээр анхаарах шаардлага тулгарч байна.
Ингээд 814,5 сая төгрөгийн хохиролтой пирамид залилангийн хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
Яллагдагч Н, Т нар нь 1-6 үе шат түвшинтэй, эхний хүн 55,000-2,020,000 төгрөгийг төлж элсэн, өөрийн араас 2 хүн элсүүлэх буюу 2+2 зарчмаар үйл ажиллагаа явуулан нийт 7 нүд дүүргэн, элссэн үе шатаас хамаарч 171,000-3,420,000 төгрөгийн урамшуулал олгох үйл ажиллагааг 2016 оноос 2017 оны хооронд явуулахдаа олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан нийт 3,848 иргэнээс 3,504,830,020,000 төгрөгийн татан авалт хийж 814,576,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Яллагдагч Н,Т нар иргэдийн амжиргааны түвшин сул, санхүүгийн боловсрол дутмаг байдлыг ашиглан богино хугацаанд өндөр дүнтэй мөнгөн хөрөнгийг босгох мэтээр төөрөгдөлд оруулах мэдээллийг иргэнээс иргэнд хүргэн системтэйгээр явуулах буюу хохирогчийн ойр тойрны найз нөхөд, гэр бүлийн гишүүдээс тухайн үйл ажиллагаанд анхны удаа мөнгөн хөрөнгө оруулж түүнийгээ бодит мэтээр өсгөн авсан талаарх мэдээллийг тараах байдлаар явуулахдаа… иргэн Д-ээс 500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт босгон, түүний араас элсэн орсон иргэн Б-ээс оруулсан 1,000,000 төгрөгийг Д-д урашмшуулал хэлбэрээр өгөх ба Д өөрийн авсан 1,000,000 төгрөгөнд урамшиж өөрийн доор дахин нэг хүнийг элсүүлэн авах… үндсэн үйлдлийн аргаа болгон явуулж байсан байна.
Н.Батаа