Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилангийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж, ямар байдлаар энэхүү хэрэг үйлдэгдэж байгаа кейсүүдийг олон нийтэд танилцуулж эхлээд байна.
Бусдыг их хэмжээний мөнгө өв залгамжлах боломжтой гэж итгүүлж, их хэмжээний мөнгө залилсан хэрэг 2018 онд үйлдэгдэж байсан байна.
Тодруулбал, Монгол Улсын иргэн С-ийн цахим хаягаар ЛИВ улсад байлдаж байгаа АНУ-ын цэргийн түрүүч гэх хүн холбогдсон байна. Тэрээр иргэн С-ийг ЛИВ улсад тусгай ажиллагаанд оролцож байгаад нас барсан Монгол Улсын иргэн С-ийн өв залгамжлагч, талийгаач 4,430,000 ам.долларын хадгаламжтай гэж итгүүлсэн байна.
Ингээд илгээмжийн зардалд, Исламын Бүгд Найрамдах улсын банкинд данс нээлгэх хэрэгтэй. Улс хоорондын их хэмжээний гүйлгээ тул татварын мөнгө төл гэж хуурч 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 27.750 ам.доллар буюу 77.662.500 төгрөгийг Бүгд Найрамдах Турк Улсын банкны PL7110230ACT205401809 тоот дансруу шилжүүлүүлсэн байна.
Н.Батаа