Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар ШШҮХ-ээс хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд “18 настай эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн. Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор болон тус дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн бөгөөд тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн.
Ходоодыг хагалгааны дараа бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Ходоод өөрөө сунамхай эрхтэн учраас уусмалын улмаас агшиж жижгэрсэн буюу өөрчлөгдсөн гэсэн үг. Бидний хэмжсэнээр ходоод 14 сантиметр урагдсан байсан. “Талийгаачийн цогцост хийсэн гаднын үзлэгээр болон өвчний түүх дээр ямар нэг гэмтэл байхгүй байсан ба биднийг шинжилгээ хийх үед тарианы ором байсан.
Ходоод өвчлөлөөс эсвэл гэмтлийн улмаас гэмтэж болно. Шүүхийн шинжилгээний явцад бүх өөрчлөлтүүдийг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулж байгаа. Ходоодонд мэдэгдэхүйц шарх байгаагүй. Харин хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл нэлээн өргөн хүрээг хамарсан байсан” гэлээ.
1 comment
Мэдээж ходоод хагасны улмаас ойр хавийнн гялтангуул нь мэдээж өрсөн ш дээ