2022-06-22 15:551min011

Найз охин руу нь мессэж бичсэн шалтгаанаар бүлэглэн танхайрсан хүүхдүүдээс мэдүүлэг авчээ

zod
Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодсон бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа билээ. Энэ  хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. 

Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодсон бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа билээ. Энэ  хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Уг хэрэг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах … дугаар байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайд болжээ.

Тухайн үед 16 настай Б, Г нар нь найз охин руу нь мессэж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай хүүхдийг бүлэглэн зодож, танхайрсан тус үйлдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэн, холбогдогч нарыг эрэн сурвалжилж олж тогтоон мэдүүлэг авчээ.