Бэлчээрийн газрын мониторингийг хээрийн хэмжилт болон зайнаас тандан судлалын аргыг боловсруулах сургалт боллоо. Сургалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтэс, дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд болон 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцлоо.
Сургалтын зорилго нь бэлчээрийн газрын мониторингийг хээрийн хэмжилтээр болон зайнаас тандан судлалын аргыг ашиглан боловсруулах чиглэлээр суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах, шинэ мэдлэг чадвар эзэмшүүлэх юм. Тус сургалтаар:
Хээрийн хэмжилт судалгааны ажлаар газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хийж гүйцэтгэх, хээрийн хэмжилт, судалгаагаар бэлчээрийн газрын мониторинг хийх, бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлэх,
Зайнаас тандан судлалын үндэс, ажиллах зарчим, цахилгаан соронзон долгионы шинж чанар, спектрийн ойлтууд,
Mongolian data cube – хиймэл дагуулуудын тухай, түүнийг татах /бэлэн бүтээгдэхүүнүүд/,
Өгөгдөл мэдээнд спектрийн дүн шинжилгээ боловсруулалт хийх, сувгийн нийлэмж үүсгэх, Ургамлын индекс, түүнийг тооцоолох, бэлчээрийн ургацыг тодорхойлох чиглэлээр явагдлаа гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээллээ.