Монголын мийн овгийнхноос биеийн хэмжээгээр ирвэсний дараа орно. Шилүүсийн төрөлд мийнхэн овгийн дөрвөн дунд зэргийн биетэй зүйл багтана. Зарим эрдэмтэд тэднийг Felis төрөлд багтаадаг байна.
Багийн нэр: Carnivora – Мах идэштэн
Овгийн нэр: Felidae – Мийнхэн
Тархац, байршил нутаг: Монгол оронд өргөн тархсан боловч тархалт нь жигд бус. Ихэнхдээ Хөвсгөлийн тайгын бүсэд тархсан. Ялангуяа Дархад, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдын ойт бүсэд илүү элбэг тохиолдоно (Дуламцэрэн, 1970). Говийн өмнөд хэсгийн цөлийн уулсад байдаг цөөн зүйлүүдийн нэг юм мөн Испани, Франц, Герман, Норвеги, Швейцарь, Итали, Австри, Чех, Словен, Хорват, Швед, Польш, Унгар, Серб Монтенегро, Словак, Албани, Финланд, Грек, Румын, Латви, Литва, Македон, Эстони, Беларусь, Турк, Оросын Холбооны Улс, Молдав, Ирак, Гүрж, Армен, Иран, Азербайжан, Казахстан, Туркменистан, Узбекистан, Афганистан, Пакистан, Тажикстан, Хятад, Энэтхэг, Киргизстан, Балба, Монгол, Бутан, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс.
Тоо толгой хомсдох шалтгаан: Олон улсын хэмжээгээр арьсыг худалдаалдаг учраас хараа хяналтгүй болон хууль бусаар агнадаг. Хамгийн ихээр агнаж байсан үе болох 1958 оноос 1960 оны хооронд жилд 350 шилүүс агнаж байжээ (Stubbe, 1965). Мөн гол идэш бологчид болох янгир ямаа (Capra sibirica) болон Монгол тарвага (Marmota sibirica) нь цөөрсөн ба гэрийн нохойн дайралтанд өртдөг. Тархац нутгийн зарим хэсэгт байгалийн баялгийн нөөцийн олборлол, ялангуяа мод бэлтгэл болон нил тайралт хийсний улмаас орчны хомсдол, доройтол явагдах боломжтой байна.