Ингэснээр тус уурхай тогтвортой үйлдвэрлэлд алгуур шилжиж байна. Уурхайн анхны хүдрийн буулгуурыг өчигдөр /2022.06.17/ тэсэлсэн нь түүхэн үйл явдал юм.
Энэ оны нэгдүгээр сарын 25-нд хийсэн огтлох түвшний малталтын тэсэлгээнээс хойш далд уурхайн хамт олон аюулгүй ажиллагааны үр дүнд хүдрийн тэсэлгээг төлөвлөгөөнөөс хоёрын сарын өмнө хийж гүйцэтгэснээр дээрх нөхцөл бүрдлээ.
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн З.Ган-Очир энэхүү үйл явдлын талаар өөрийн цахим хуудаснаа “Манай уул уурхайн салбарын хувьд шинэ далд уурхайн технологийн аргачлалаар гарч баяжуулагдах анхны хүдэр энэ байлаа. Өнөөдөр Монголын “Оюутолгой”-н далд уурхайн хүдэр гарч ашиглалтад орлоо гэсэн үг. Сануулахад, шууд л ихээр гарахгүй ч цаашдаа хийх олон зуун хүдэр буулгуурын/юүлүүр ажил хүлээгдэж байна. Ордыг нээхээс авахуулаад оролцсон бүх хүмүүст энэ бол баярт түүхэн өдөр байлаа. Энэ хичээл зүтгэлийн өчүүхэн хэсэг байсандаа баярлаж байна” хэмээн бичжээ.