Брюссель дэх НАТО-ийн төв байранд гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хоёр өдрийн уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтын дүнд сайд нар Украинд нэмэлт зэвсэг нийлүүлнэ гэж амлалаа.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Оросын түрэмгий үйлдэл нөхцөл байдлыг үргэлж өөрчилдөг, тиймээс НАТО найдвартай саатуулах хүчин, хүчирхэг хамгаалалтаа хадгалах ёстой” гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Австрали, Япон зэрэг Ази Номхон далайн бүс нутаг дахь түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа” илэрхийлсэн байна
Сайд нар зүүн жигүүрийн дагуу буюу Эстони, Латви, Литва, Польш, Румын дахь хүчээ улам бэхжүүлэхэд санал нэгдсэн байна. Гэхдээ хэдэн цэрэг илгээх, хаана байршуулах, ямар зэвсгээр хангах вэ гэдэгт өөр өөр байр суурьтай байна. Тэд энэ сарын 28-30-нд Мадридад уулзахдаа эдгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. Мөн ирэх уулзалтаар сайд нар ирэх 10 жилийн стратегиа боловсруулна гэж найдаж байна.
Moнголын мэдээ