Өнөөдөр: Д.Уранбилэгийн “ХАР АВДАР” түүхэн зөгнөлт номын нээлт болно

uil ywdal

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

9.00 цагт

Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно.

10.00 цагт

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт

Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Хөдөө аж ахуйг дэмжих лобби бүлэг байгуулах тухай, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал суутган төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

12.00 цагт

Чойжин ламын сүм музейд “МУЗЕЙ БА МОНГОЛ БИЧИГ” өдөрлөг болно.

14.00 цагт

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейп “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд багш, урлаг судлаач А.Болормаа “Урлагтай яриа” цуврал уулзалтад оролцоно. Утас:319015, 319017

17.00 цагт

Тусгаар тогтнолын ордонд залуу зохиолч Д.Уранбилэгийн “ХАР АВДАР” түүхэн зөгнөлт номын нээлт болно. Утас: 88550855, 90158505