Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2022-06-13/ болсон байна.
Хуралдааны эхэнд яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд Засгийн газрын хуралдааны болон Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал шийдвэрийн биелэлтийг, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ газар, хэлтсүүдэд өнгөрсөн шуурхай хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн гүйцэтгэлийг багцлан танилцуулжээ. Дараа нь харьяа газрын удирдлагууд тулгамдаж буй болон шийдвэрлэх шаардлагатай ажлаа сайдад танилцуулсан байна.
- АТБХЗГ, АТҮТ-д Дугаарын дуудлага худалдааны журмын өөрчлөлтийг 6 дугаар сарын 15 гэхэд дуусгахыг АТБХЗГ, АТҮТ-д
- Авто зам засвар арчлалтын компаниудад хяналт тавьж, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах, Амралт, аяллын улирал эхэлж байгаатай холбогдуулан ачаалал ихтэй Төлбөр авах цэгүүдэд гурван ажилтан тогтмол ажиллуулах, Эрдэнэсант чиглэлийн авто замын км-ийн тэмдэггүй, цагаан зураас арилсан, тахир тойруугийн тэмдэггүй хэсгийг 7 дугаар сарын 1 гэхэд тэмдэгжүүлж дуусгахыг Замын ашиглалт, засварын хэлтэс, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т,
- Олон улсын нислэгийн үнийн харьцуулсан судалгаа хийж танилцуулахыг МИАТ компанид,
- Томоохон гол нууруудын эргээр яваа завийг бүртгэлжүүлэх, хувийн завь хэрэглэж байгаа хүмүүст анхааруулга, мэргэжлийн зөвлөгөө хүргэж ажиллахыг Далайн захиргаанд тус тус үүрэг болголоо.