Цэнгэг байсан худгийн ус нь нэг л өдөр СААРАЛ өнгөөр урсах болсон. Ойролцоо нь “Арева” компани уран олборлосноос ус бохирдлоо гэж дээш нь гомдол гаргасан. Н.Алтанхуягийн Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаад нэр бүхий худгуудаас хүн, мал ууж болохгүй гэсэн дүгнэлт гарсан тул “лацадсан” тухай мэдэгдэж байсан. Гэвч уухыг хориглосон гэх худгуудаас нь өнөөдөр малчид малаа усласаар байна. Худгийн усны өнгө, амт нь эрс өөрчлөгдөж, хүн уух аргагүй болсон ч өөр худаг ус байхгүй учраас малаа усласаар байна. Малаас нь элдэв гажигтай төл, үсгүй зулбадас олноор гарах, сүүлдээ хээрийн зэрлэг амьтад хүртэл өөрчлөгдснийг ойр хавьд нь УРАН ОЛБОРЛОСОН-оос үүдэлтэй гэж нутгийн малчид үзэж байна. Энэ бол зөвхөн энэ малчдын асуудал биш. Энэ усаар ундаалсан малын махыг бид идэж байгаа шүү!!!
Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин Б.Энхбаттай ярилцлаа
Сэтгүүлч Б.Отгон