Зочид буудлын төлбөрөө төлөөхөөс зайлсхийж цонхоор үсэрч, гэмтжээ

Зочид буудлын цонхоор унаж гэмтсэн иргэн яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн иржээ.
Зочид буудлын цонхоор унаж гэмтсэн иргэн яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн иржээ.
Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрөөр БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлаар үйлчлүүлсэн иргэн төлбөрөө төлөхөөс зайлсхийж, тус буудлын цонхоор зугтах гэж байгаад унаж гэмтсэн байна. Тухайн иргэн одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд хохирогч этгээдийн хамаарал бүхий хүмүүс түүний үйлчлүүлсэн зочид буудлын төлбөрийг бүрэн барагдуулсан байна.