Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт түрүү булчирхайн дурангийн мэс заслыг анх удаагаа хийлээ.
ЭМЯ-наас тус эмнэлгийг бөөр, шээсний замын дурангийн иж бүрэн аппарат, багаж хэрэгслээр хангасан. Мөн Улаанбаатар хотоос эмч, сувилагчдын баг Баян-Өлгий аймагт ирж дурангийн хагалгааны аппарат, багаж хэрэгслийг хэрхэн ашиглахыг эмч нарт зааж байгаа.
Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-андрологийн төвийн эмч Г.Ганболд, сувилагч Т.Алма, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч З.Исагул, мэс заслын эмч Хари, мэдээгүйжүүлгийн эмч Сураужан, сувилагч Лена, Гүлсара, Бергентай, Армангүл, Меруерт, асрагч Төлеу нарын эмч, сувилагчдын баг 78 настай иргэн А-д түрүү булчирхайг дурангаар авах мэс засал хийж, энэ төрлийн үйлчилгээг орон нутагт анх удаагаа нэвтрүүлсэн хэмээн өнөөдөр мэдээллээ.
Хагалгаа амжилттай болсон ба өвчтөний биеийн байдал сайн байгаа ажээ.