Өмнөговь аймагт алга болсон франц иргэнийг эсэн мэнд олжээ

2022-06-10 15:341min
umnogowi

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газарт төөрсөн франц иргэнийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Балгасын хийдийн туурь гэдэг газарт төөрсөн Бүгд Найрамдах Франц улсын иргэн Е /эрэгтэй/ төөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газар АНУ-ын Яаралтай тусламжийн зохицуулах төвөөс зургаадугаар сарын 10-ны 05:20 цагт хүлээн авсан байна.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:36 цагт Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газраас тухайн иргэнийг эсэн мэнд олсон байна. Биеийн байдал хэвийн байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.