Оросын цэргийн үйл ажиллагаанаас болж Украины дэд бүтцэд учирсан хохирол 103.9 тэрбум ам. долларт хүрсэн гэж Киевийн Эдийн засгийн сургууль пүрэв гарагт нийтэлсэн тайланд үзүүлжээ.

Лхагва гарагийн байдлаар орон сууцны барилгад учирсан шууд хохирол 39.3 тэрбум ам.долларт хүрсэн гэж тайланд үзүүлжээ. Түүнчлэн авто зам 30 тэрбум, үйлдвэр аж ахуйн нэгжийнх 11.4 тэрбум, иргэний нисэх онгоцны буудал 6.8 тэрбум ам.долларын хохиролтой үнэлэгдсэн байна.

Мөн тус тайланд эмнэлгийн байгууллага, сургуулиудад учирч байгаа хохирол улам нэмэгдэж байгааг харуулжээ.

Дунд болон дээд боловсролын байгууллагууд 1.6 тэрбум, эрүүл мэндийн байгууллагууд 1.1 тэрбум, цэцэрлэгүүд 500 сая ам.долларын хохирол амссан тухай Киевийн Эдийн засгийн сургуулийн тайланд дурджээ.

                                               Эх сурвалж: Moнголын мэдээ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн