Боксын ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулааны “One championship” холбооны тамирчин З.Шинэчагтга нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдахаар болсон билээ.
Тэгвэл З.Шинэчагтга ялалт байгуулбал бооцооны мөнгөний тодорхой хувийг сайн үйлсэд зориулахаар төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Би ялалтыг авбал тулааны бооцоот мөнгөний тодорхой хувийг сайн үйлс буюу хандивт зориулна. Цэндбаатар ялсан ч бас тэгээсэй гэж хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.