Орос, Украины дайнаас шалтгаалан Барууны улс орнуудын зүгээс Москвагийн эсрэг тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын автомашины зах зээл уналтад оржээ. Тухайлбал Европын Бизнесийн нийгэмлэгийн мэдээллээр өнгөрсөн 5-р сард шинэ автомашины худалдаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 83,5%-иар буурсан байна.
Оросын зах зээлд худалдаалагдаж байгаа автомашины борлуулалт өнгөрсөн 1-р сараас 5-р сарын хооронд 52%-иар унаж, энэ хугацаанд нийтдээ 318,114 машин зарагджээ. Оросын зах зээлд Барууны орнуудад үйлдвэрлэгдсэн автомашины борлуулалт буурсан бол эсрэгээр Хятадад үйлдвэрлэсэн машины борлуулалт 5-р сард 17%-иар нэмэгдсэн байна. Өнөөдөр Оросын зах зээл дээр Автоваз болон Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн араас Хятадад үйлдвэрлэгдсэн автомашинууд борлуулалтаараа 3-рт жагсч байна.