Зеленский бүх газар нутгаа эргүүлэн авахын төлөө тулалдах болно гэж мэдэгджээ

2022-06-08 12:00
zelenski

Украин улс Оросын зэвсэгт хүчинд эзлэгдсэн бүх газар нутгаа эргүүлэн авахын төлөө тэмцэнэ гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт мэдэгдэв.

Украины дайныг зогсоохын тулд газар нутгаа Орост өгөх хэрэгтэй гэсэн саналд Зеленский ийнхүү хатуу хариу өгсөн байна.

Гуравдугаар сарын сүүлээс хойш зогсоод байгаа Оростой хийх яриа хэлэлцээрийн талаар асуухад Зеленский байр сууриа өөрчлөөгүй гэж хэлээд, хэлэлцээрийн ширээний ард дайныг зогсоох ёстой гэж хэлэв.

Тэрээр Владимир Путинтэй шууд яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа дахин мэдэгдээд Оросын ерөнхийлөгчөөс өөр хүнтэй хэлэлцээр хийхгүй гэж хэлжээ.

                                                          Эх сурвалж: Reuters