Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр БНСУ-ын Дежон хотын Боловсролын газрын дэд дарга, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд ухаалаг танхим байгуулах чиглэлээр судалгаа хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан анги, багшийн ур чадварыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Мөн цахим сургалт, компьютерын лабораторийг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжсэн дунд, богино хугацааны сургалтад хамрагдах багш нарын тоог нэмэгдүүлэх, өгөгдлийн шинжлэх ухааны үндэс Кодингийн сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулж ерөнхий боловсролын сургуульд оруулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Талууд хоёр улсын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан хурлаар эцэслэн шийдвэрлэж, хамтран ажиллахаар тохиролцлоо гэж БШУЯ-наас мэдээллээ.