НОСК-иас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Тус сэрэмжлүүлэгт “Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн орон сууцны корпорацийн нэрийг ашиглан иргэдийг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулж өгөх талаар хуурамч хаяг, хуудаснаас цахим орчинд иргэдийг илт төөрөлдүүлсэн мэдээлэл цөөнгүй гарч байна.
Орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэд дээрх зохисгүй, хууль бус үйлдлээс шалтгаалан эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол хүлээх эрсдэл гарч байгаа явдлыг таслан сэргийлэх зорилгоор та бүхэнд албан ёсны сэрэмжлүүлэг хүргүүлж байна” гэлээ.
Иргэн та НОСК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг албан ёсны хаяг болон www.nosk.ub.gov.mn веб сайт 70006953 утсаар лавлана уу.