20 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ есөн давхар барилгын дээвэр дээр гарч унаж /амиа хорлож болзошгүй/ болзошгүй байсныг Онцгой байдлын албан хаагчид аварчээ.
Тодруулбал Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн есөн давхар барилгын дээврээс нэг хүн унах гэж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 7-ны өдрийн 01:52 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 01:54 цагт ангиас гарч дөрвөн км замыг туулан 01:59 цагт очиход тус байрны оршин суугч иргэн А /20 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ есөн давхар барилгын дээвэр дээр гарч унаж /амиа хорлож болзошгүй/ болзошгүй байсныг 57 минут ажиллан эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.