Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
Вакцин болон PCR шинжилгээний шаардлага
- Тус улс руу зорчих зорчигчид нь ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон коронавируст халдвар /Ковид-19 /-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, вакцинд хамрагдсанаас хойш 180 хоногийн хугацаа хэтрээгүй байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан талаарх мэдээллийг ЭНЭ цахим хуудсанд бүртгүүлж, тухайн цахим хуудаснаас олгох QR кодыг хэвлэж биедээ авч явна.
- Дээрх коронавируст халдвар /Ковид-19 /-ын эсрэг дархлаажуулалтын вакцины шаардлагыг хангаагүй зорчигчдыг хувийнх нь зардлаар тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана.
- Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэлээр орчуулж, хэвлэн биедээ авч явна. Тус улсын хилээр нэвтрэх зорчигчдоос авах эрүүл мэндийн асуумжийн хуудсыг доорх холбоосоор ТАТАХ боломжтой.
- БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчид PCR шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд оршин суух хороо, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт шинжилгээ өгнө. Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд PCR шинжилгээ өгөх тохиолдолд энэ холбоосоор урьдчилан захиалга өгнө.
Дамжин өнгөрөх зорчигчид
- Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх зорчигчид 24 цагийн дотор дараагийн нислэгт хамрагдах шаардлагатай болно. Тус онгоцны буудлын дамжин өнгөрөх танхимд коронавируст халдварын PCR шинжилгээ өгөх боломжгүйг анхаарна уу.
- Богино хугацааны С-3 болон олон удаагийн визийн талаар
- БНСУ-ын Хууль зүйн яам коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хугацаанд олгохоо зогсоогоод байсан богино хугацааны /С-3/ болон олон удаагийн /Multiple/ визийг 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох шийдвэр гаргав. Үүнтэй холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгосон боловч 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс түр хугацаанд хүчингүй болгосон олон удаагийн /Multiple/ орох, гарах ангиллын визийн хүчинтэй хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухайн визээрээ БНСУ руу зорчих боломжтой. Олон удаагийн /Multiple/ визийн хүчинтэй эсэхийг дараах байдлаар шалгах боломжтой.
БНСУ руу зорчих дээрх шаардлагууд нь коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг анхааруулж байна.