Говь-Алтай аймгийн “Өвдөгийн худаг” гэх газар шороон замд T.Prius маркийн автомашин осолдож гурван настай хүүхдийн амь нас хохирчээ. Энэ хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.
Өчигдөр (2017.07.31) Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай утсанд нийт 311 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдэж, долоон хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн бол нэг хүн амиа алдсан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлжээ.