Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод болж өчигдөр дууслаа.
Тэмцээний сүүлийн өдөр 65 кг жинд Т.Тулга алт, 74 кг жинд Б.Бямбадорж мөнгөн медаль хүртлээ. Улмаар Алматыг зорьсон Монголын шигшээ багийн 10 тамирчны 9 нь буюу 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл хүртэн эх орондоо буцахаар боллоо.
Алтан медаль:
- 65 кг жинд Т.Тулга
- 50 кг жинд Ц.Намуунцэцэг
- 53 кг жинд Б.БолортуяаМөнгөн медаль:
- 74 кг жинд Б.Бямбадорж
- 68 кг жинд З.Болортунгалаг
Хүрэл медаль:
- 50 кг жинд Д.Отгонжаргал
- 125 кг жинд М.Лхагвагэрэл
- 62 кг жинд Э.Гантуяа
- 68 кг жинд Э.Дэлгэрмаа