ЭМЯ-нд тус яамны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Сармагчны цэцэгт өвчин одоогоор 30 гаруй орны 550 хүн өвчлөөд байна. Энэхүү өвчний шинж тэмдгийн тухайд:
- Эхний 2-3 хоног халуурна
- 3, 4 дэх хоногоос хүзүүн доорх, суганы булчирхай болон бусад булчирхайнууд цочно
- Нүүр ам, биеийн бусад хэсгүүдээр цэврүүт тууралт гарна.
Манай улс руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байна. Бид эрсдэлийн үнэлгээнд суурилаад зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өвчин бүртгэгдсэн орнуудад зорчсон иргэнээр зөөвөрлөгдөн ирэх боломжтой. Иймд хил дээрх хяналтын байгууллагууд хяналтаа тавьж ажиллаж байна” хэмээсэн юм.
1 comment
Олон юм хуцаад байлгүй бүх хилээ нам хаагаач ээ ковидыг яаж дарвалзаж байгаад алдлаа хашрахгүй байна уу усан толгойнуудаа ядаж орохыг нь нам хаа гарах нь ч дүүрч