Нойр бол хүний амьдралын хамгийн чухал зүйлийн нэг, бие махбодийн өөрийн эрхгүй нэхдэг зүйл. Хэрвээ бид өндөр бүтээмжтэй, идэвхтэй амьдрахыг хүсч байгаа бол сайн унтаж, бие болоод бодол оюунаа амрааж байх хэрэгтэй. Тиймээс шөнийн нойр гэдэг тун чухал. Харин нойроо хангалттай авч чаддаггүй хүмүүсийн тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Цаашлаад эрүүл мэндэд хор хөнөөлтэй байдаг. Хэдий бид эрт унтаж, амрахыг хүсдэг ч тогтсон цагт орондоо орох боломжгүй үе байдаг. Ажиллах, сурах, шинийг санаачлах гээд хийх зүйл мундахгүй. Энэ бүгдийг хийхэд хоногийн 24 цаг багадаад байгаа мэт санагддаг. Тиймээс нойроо хугасладаг хүмүүс цөөнгүй. Нойроо бүтэн авч чадаагүй хүн ядарч, гэрлэн бүрхүүл, энерги нь эвдэрч, бие болоод сэтгэл тавгүй болдог.
Хэрвээ таны шүлс гоожсон байгаа бол та яг л бяцхан хүүхэд нам тайван унтаж амарсан гэсэн үг юм Эмч Jorge Abel Salinas нь “Насанд хүрсэн хүн гүн унтахад тархины үйл ажиллагаа, үүрэг зогсож, бүрэн амарч байдаг бөгөөд мэдрэлийн эд эсүүд нь сэлбэгдэж, сэргээгдэж байдаг. Энэ үед шүлсээ автоматаар гоожхыг зогсоож байдаг ажээ. Амаа нээж унтсан нь таныг бүрэн амарсаныг илтгэх бөгөөд өөр сөрөг зүйл байхгүй” хэмээн ярьсан байна..
Энэ хугацаанд нүдний хөдөлгөөн /унтсан хүний нүд ямар байдгийг та мэдэх байх/ зогсох үед бие гүн нойронд автсан байх бөгөөд оюун бодол тайван амгалан байх болно. Биеийн бүхий л булчин суларч хар дарсан зүүд зүүдлэхээс сэргийлж байдаг. Тиймээс хүн гүн нойронд хүрэх үед ам өөрийн эрхгүй нээгдэж шүлс гоожсон байдаг гэнэ. Таныг маш сайн амарч байгааг илтгэж байна гэсэн үг юм.
Зарим хүмүүс ажлын ширээ, автобусанд нойроо авах нь бий. Унтах ёстой цагтаа амарч чадахгүй бол энэ ч тохиромжтой амралтын арга биш юм шүү. Тайван амгалан, гүн нойрсох хүн нүдээ аньж унтаад гүн нойронд автах хүртэл хэд хэдэн үе шаттай. Мөн тодорхой цаг хугацаанд үргэлжилдэг.
Хэрвээ шүлс гоождоггүй бол ямар учиртай вэ?
Энэ нь хэрхэн унтаж амарч байгааг илтгэнэ. Ихэвчлэн тогтсон цагт унтдаггүй, шөнийн нойроо алддаг, бүрэн амарч чаддаггүй хүмүүсд тохиолдоно. Өөрөөр хэлбэл таны мэдрэлийн эсүүд бүрэн сэргээгдэж чадахгүй байгаа гэсэн үг юм. Унтаж байхад шүлс гоожих нь сайны дохио Хэрвээ та шүлсээ гоожуулан унтаж байгаа бол маш сайн амарч, мэдрэлийн эд эсүүд маш сайн нөхөн сэргээгдэж байгаа гэсэн үг. Үүнийгээ дагаад хүний эрүүл мэндэд эерэг сайн нөлөөтэй байдаг. Тиймээс үүнээсээ ичих хэрэггүй энэ бол зүгээр л байгалиасаа заяагдсан зүйл. Унтах ёстой цагтаа амарч, нойроо бүрэн авч байгаарай. Энэ нь ажил, амьдралдаа амжилттай байх нэгэн үндэс юм.