Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн ажил өнөөдөр тус аймагт эхэллээ.
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй тус төслийн багц-1 барилгын тендерт “Барилга эрч” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад байна.
Барилга угсралтын ажлын хүрээнд нэг цагт 50 хүн хүлээн ава х зорчигч үйлчилгээний терминал, бусад техникийн барилгууд баригдаж 2023 оны 4 дүгээр сард ашиглалтад оруулна гэж Иргэний нисэхийг ерөнхий газраас мэдээллээ.