НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жил Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойг тохиож буй. Үүнийг тохиолдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя 2022” өдөрлөгийг зургадугаар сарын 4-ний 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Иргэд энэ үеэр өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Өдөрлөгт
Монголын өмгөөлөгчдийн холбооны 21 аймаг дахь 23 салбар зөвлөл
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл
Хүний эрхийн үндэсний комисс
Монголын олон улсын арбитр
Цагдаагийн ерөнхий газар
Шүүхийн ерөнхий зөвлөл
Хууль зүйн туслалцааны төв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Архивын ерөнхий газар
Монголын нотариатчдын танхим
Монголын хуульчдын холбоо
Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг хуулийн байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар