Манай улсад үүрэн холбооны 4 том байгууллага бий. Мэдээж хамгийн анхдагч нь Мобиком. Гэвч анхдагчийнхаа нэр сүрээр далайлгаж энэ байгууллага үйлчлүүлэгчидээ хохироосоор ирсэн нь нууц биш. Хэрэглэгчидээс нь дата, төлбөр мөнгөтэй холбоотой байнгын гомдол гарч байдаг ч тэд нүдэн балай чихэн дүлий байсаар өнөөдрийг хүрчээ.

Дугаар нь л гэхэд бүтэн байрны үнээс даваад явчихсэн эл байгууллага “Хаан”-д өргөмжилсөн хэрэглэгчидээ харца боолоос ч дорд үзэж байна. Одоо бүр байтлаа өөрсдөө банкны системд шилжчихсэн байх юм. Дараа төлбөрт хэрэглэгчид нь төлбөрөө төлөлгүй удвал Монголбанкны Зээлийн түүхэнд “хар” гэсэн ангилалаар оруулдаг болж. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хөдөө гадаа олон хоногоор явах, мартаж санах, өвчин зовлон тусах гээд л юу эсийг тоолж барах вэ? Гэтэл нэг муу утасны төлбөрөөс болж зээлийн түүхээ харлуулчихна гэдэг байж болшгүй зүйл. Үндсэндээ мобикомд төлбөрөө төлөлгүй жаахан л удсан тохиолдолд та бид цаашдаа аль ч банк, банк бус санхүүгийн байгууллагаас бэлэн болоод бэлэн бусаар зээл хийж болохгүй болно гэсэн үг.

Тэгвэл нэг мөсөн энэ байгууллагаас татгалзаад огт барихаа больчихвол яасан юм бэ? Дугаараа байрнаас давсан үнээр дамлан зардаг хэдий ч орон нутагт сүлжээ муу, интернетийн үйлчилгээ тааруу, төлбөр мөнгөний хувьд өндөр мобигоос нэг мөсөн татгалзъя

Эх сурвалж: http://ardchilal.mn/17489.html

By updown.mn

Мэдээний админ

31 thoughts on “Мобикомоос татгалзъя”
  1. Tulburuu tsag tuhaid hiih n hunii uhamsar hariutslaga bas soyol yum shuu. Busdiin yumiig hereglesen bol tulburuu tuluh n zuv biz dee. Setguulch guai iim uhamsargui bj bolohgui. Tognii munguu tuluhgui bhad l tog tasaldag biz dee. Languun deerees unegui talh avdagguu biz dee.

  2. Bi mobig uzen yaddag. Учир нь 2 асуудал бна. 1. Би мобигийн дараа төлбөрт тухайн үедээ л хамгийн өндөр төлбөртэйг нь барьж байваа. Хөдөөнөөс аймгийн төв орох гээд хэдэн хүүхэдтэй явж байтал машин эвдрээд. Тэгээд аймгийн төвөөс машин дуудах гэтэл гарах ярианы эрх байдаггүй. Тэгээд тэндээ хүүхдийн хөл хөлдөөж хоноод маргааш нь замын машинаар төв ороод яагаад утасны эрх хаагдсан тухай гомдол гаргасан чинь манайх шинэчлэл хийгээд хөдөө сумын хэрэглэгчдийг 60000 с хэтрэхгүй хэрэглээтэй болгосон гэж авдгиймдаа. Уг нь би сар бүр 110000 с дээш хийдэг байсан.
    2. 2 Жилийн өмнө дорнод аймагт сар гаран ажиллаваа. Миний байсан газар мобигоос өөр сүлжээ муу. Жи бол байсан. Тэгээд нэг мобигийн дугаар аваад л 20000с доошгүй нэгжтэй л байнга байлгадаг байваа. Тэгж яваад утсаа алга болговоо. 4Хоногийн дараа хотод машинаа угаалгахдаа утсаа олоод бөөн баяр. Ярих гэтэл нэгж байдаггүй. Лавлах руу нь залгаад нэгж хайчив гэсэн чинь дата хэрэглээд дууссан гэдэг юм даа. Нокиа 105 тэгээд дата хэрэглэх үү. Ийм л түүхтэй мобигоос бүрмөсөн салсандаа. Одоо юнител ханатлаа хэрэглээд 50000 с гарахгүй шүү дээ

  3. Хаан банк, Мобиком 2 монголд байсан цагт бид хэзээч сайхан амьдрахгүй ээ 2 шулаач

  4. Үндэсний кампони байсаар байтал нэг муу 9911. Тоо шүү дээ энийг нь хүртэл эргүү малнууд хаданд гаргачихсан. Бараг жи гээс дутуу шүү дээ

  5. Бүх сүлжээнд үнэгүй,хязгааргүй гэчихээд:та 1 дугаар луу олон залгасан байна,удаан ярисан байна ч гэх шиг хуцаад гарах яриа хаачих юм тэгээд нээгээч гэхээр 6сарын дараа нээнэ гэнээ

  6. Ххзх юу хийж байна,дугаар кампанийн өмч биш, хувь хүний өмч байхаар зохицуулах хуль яасан бэ?

  7. Моби-г цагдаа тагнуул үргэлж сонсдог гэсэн шүү. Олон жил барисан дугаартай хүнд ямарч урамшуулал хийдэггүй. Маш том “Луйварчин” үнэн мөн шүү.

  8. 9919, 9918 тай хоер дугаар үйлчилгээ нь үнэтэй болохоор ашиглахгүй хэвтүүлж байна даа…
    Зарчих гэхээр хүмүүс залгаад байх юм…
    Дуудлага авах л юм даа…

  9. Дэндүү луйварддаг юм байна лээ.Нэгж бол яасан ч мэдэгдэхгүй тэр дороо байхгүй болчихдог.habrid үйлчилгээ нь яриагүй 2 сар болоод монголдоо ирээд утсаа цэнэглэхээр өмнөх сарын төлбөрөө нөхөж хийж байж цэнэглэгдэнэ гээд нөхөж авч бга юм даа .

  10. Мобигоос татгалзах нь зөв 1996 оноос өнөөг хүртэл Монголын ард түмнийг шуласаар л байна. Мобикомоос саяхан нээлттэй өдөрлөг юм уу суртчилгааны өдөр дараа төлбөрт гэн үү Та сард 9000 төгрөг төлнө гээд нэг дугаар өгсөн нөгөө дугаар нь ажиллахгүй алдаа тай юм уу мэдэхгүй нэг тиймэрхүү юм болсон

  11. Монголын ард түмэн МОБИКОМТОЙ заргалдаах барахгүй бас амжихгүй учир тэд Хуулийнхныг ам руу бохир мөнгө хэдийнээ чихсэн нөгөө Хуульчид бүлх залгисан юм шиг дугарч чадахгүй нь ойлгомжтой. МОБИКОМ хэдэн их наядаар тоологдох бохир мөнгө угааж байгаа

Zz-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн