Таны амралтанд

Даралт ихэсвэл тэхийн шээг, төмсний шүүс уугаарай

Орчин үед амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас болж зөвхөн өндөр настнуудад тохиолддог даралт ихсэх өвчинөөр залуус өвдөх нь нэмэгдсэн болохыг эмч нар анхааруулдаг. Тэгвэл тархинд цус харвахаас сэргийлж даралт ихэссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай зөвлөмж хүргэе.

Даралт ихсэх, хий, цус хөөрөх, өвчинд гоёо, тэхийн шээг, алтан гагнуур, нохойн хошууг хувь тэнцүүлэн найруулж нунтаглаад 50 грамм усанд хоолны халбагаар дөрвөн удаа хийж хандлан 100 граммыг өдөрт нэг удаа ууж, 2-3 долоо хоног курс маягаар уухад сайн.

Цагаан төмс 3-5 ширхгийг аяга сүүнд буцалгаж 2-3 шөнө дараалан уухад даралт буурдаг байна. Мөн жодоо модны холтосны шөлийг өдөрт хоёр удаа ууж 21 хоног үргэлжлүүлэх сайн нөлөөтэй. Цагаан түрүү, гоньд, цагаан лууван, шар манжин, адуу хонь, гахайн түүхийн мах, гахайн үсийг хөлийнхөө уланд нааж нэг цаг болгоход даралт буурна.

Муурын үсийг алгаар сөргүүлэн илбэл даралт бууна. Үүнээс гадна өдөр бүр сармисны хоёр хумс байнга идэхэд сайн. Хоолонд хэрэглэдэг төмсийг машиндаж, түүхийгээр нь уух, чавга чанаж шүүсийг нт уух, хар модны холтос цайнд чанаж уух, хүйтэн усаар толгойгоо шавших сайн.

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close