Хятадын өмнөд хэсгээс судлаачид саяхан гээгдсэн анхдагч ертөнцийг олж илрүүлсэн билээ. Газар доор гүн ухагдсан энэ аварга том өрхнөөс асар том орон зай илэрсэн бөгөөд тэнд орчин цагийн шинжлэх ухаанд судлагдаагүй асар өтгөн анхдагч ургамлууд олджээ. Эрдэмтэд эндээс амьтад ч олж илрүүлнэ гэж найдаж байна. Гээгдсэн энэ ертөнцийн талаар өдгөө юу мэдэгдээд буй хийгээд юугаараа хүн төрөлхтний анхаарлыг татаж байна вэ гэдгийг энд хүргэх болно.
Хөндийлж өрх гэж юу вэ?
Сенот гэдэг нь хөрсний элэгдлийн байгалийн үйл явцын үр дүнд үүссэн өрх юм. “Сенот” хэмээх үгийг ихэвчлэн Мексик, Төв Америкийн ёс заншлын худгийг дүрслэхдээ хэрэглэдэг. Ингэж хэлэхээр майячууд юм уу ацтекуудын үл тайлагдах ёслол, тэдний нууцлаг бичээсүүд хамгийн түрүүнд санаанд орно. Энэ бүсэд сенотууд хэдэн мянгаараа байдаг бөгөөд газар доорх олон гол горхиудтай. Тэгвэл Өмнөд Хятадаас саяхан олдсон өрх буюу сенот нь огт өөр нээлт юм. Газрын доор гүнд, эрдэмтдийн нүдэн дээр жинхэнэ гээгдсэн ертөнц олджээ. Уг өрх анхдагч буюу эртний ойг өнөө үе хүртэл огт хөндөгдөлгүй хэвээр хадгалан үлдсэн нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл огт судлагдаагүй эко систем энд байна гэсэн үг.
Хятадад олон тооны том өрх бий
Хөндийлж өрх бол газрын гүний усаар нэвчсэн ландшафт юм. Тэд уусдаг давсны давхарга, гипс, шохойн чулуу зэрэг карбонат чулуулгаар дамжин эргэлддэг. Хятадад ийм сенотуудыг тянькэн (диваажингийн нүх) гэж нэрлэдэг.Ийм диваажингийн нүхнээс эрдэмтэд саяхан гээгдсэн ертөнцийг олж илрүүлсэн байна. Энэ сенотыг саяхныг болтол мэргэжилтнүүд мэддэггүй байжээ.
Уг өрх Гуанси-Жуаны өөртөө засах орны Лейея мужийн Пиньэ тосгоны ойролцоо оршдог. Вьетнамтай хиллэдэг бөгөөд уг бүс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн объектуудын жагсаалтад оржээ.
Энэ газар нь эртний сталактит, сталагмит бүхий үзэсгэлэнт агуйгаараа алдартай. Тэнд олон гол мөрөн байдаг бөгөөд тэдгээрийн дээгүүр сүр жавхлант нам дор тогтоцууд үүсэж, тоо томшгүй олон нүхнүүд байдаг. Хятадын өмнөд хэсэгт олдсон хамгийн сүүлчийн өрх бараг хоёр зуун метр гүн юм. Дотоод орон зайн хувьд 300 гаруй метр урт, 500-гаад метр өргөнтэй.
Цаг хугацаа зогссон ертөнцийг судлах нь
Эрдэм шинжилгээ, судалгаагаар, энэ өрх нь тус бүсээс илэрсэн 30 дахь сенот гэнэ. АНУ-ын Агуй, хөндийлжийн судалгаа шинжилгээний хүрээлэн (NCKRI)-гийн мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, хөндийлж өрх тэдний хувьд сюрприз байгаагүй гэнэ. Учир нь энэ бүсэд ийм өрх олон байдаг. Өмнөд хятад бол хөндийлжийн орон. Энд гайхалтай нууцтай олон өрх, агуй байдаг.
Эрдэмтэд ийм өрхүүд хэрхэн үүсдэгийг ярьжээ. Борооны ус нь хөрсөнд нэвчихээрээ дотроо нүүрсхүчлийн хийг шингээх хэмжээний хангалттай хүчиллэгтэй. Үүний үр дүнд хөрс илүү хүчиллэг болно. Үүний дараа өрхөндөө хадны бүх ан цавыг дүүргэж, жинхэнэ хонгилуудыг цоолдог. Цаг хугацаа өнгөрөхөд эдгээр хонгил нь заримдаа нэлээд өргөн газар доорх өрөө бий болгодог. Цаг хугацаа өнгөрөхөд эдгээр орон зай маш том болж, дээрээс нь хөрсний давхарга нурж, Хятадад саяхан илрүүлсэнтэй адил өрх үүсгэдэг. Мексикийн ихэнх нүхнүүд усаар дүүрдэг. Хятадын сенотод спелеологичид 40 метрийн өндөртэй эртний модыг олж илрүүлсэн нь жинхэнэ бөгөөд хөндөгдөөгүй, эртний алдагдсан ертөнц юм.
Модод асуудал болж мэднэ
Өрхний ёроолыг судалсан судлаачид энд өтгөн шигүү ой ургадаг гэжээ. Ургамлын өндөр нь хүний мөрийг давах хэмжээний. Эн бол эртний, гээгдсэн ертөнц бөгөөд эрдэмтэд эндээс шинжлэх ухаанаар тогтоогдоогүй гайхамшигт төрлүүдийг олно гэдэгтээ итгэлтэй байна.
Ботаникчид шинэ төрлийн модод гарч ирнэ гэж тэсгэл алдан хүлээж байгаа нь лавтай. Ялангуяа Хятадын засаг засаг үүссэн асуудлаа шийдвэрлэнэ гэж найдаж байгаа юм. Хятадад мод гэдэг бол эмзэг сэдвийн нэг. Говь цөл газар, хатаж хуурайшсан бүсүүд улам л нэмэгдэж, хөрс элэгдэлд орж байгаа энэ үед тус улс 40 жилийн турш 66 тэрбум мод суулгажээ.
Эх сурвалж: kulturologia.ru
1 comment
Плутоны орноор аялсан нь гдн ном санаанд орлоо!хүүхэд бхдаа шимтэн уншдаг блаа.гайхамшгийг хүлээе!